Талх, нарийн боов үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгнө

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Талх, нарийн боов үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгнө

Голландын талх нарийн боовны технологич, ахмад эксперт Пит Слумер Монголын талх, нарийн боовны үйлдвэрүүдтэй танилцаж, зөвөлгөө өгөхөөр маргааш ирнэ. Ахмад эксперт зургадугаар сарын 24-нийг хүртэл ажиллах бөгөөд энэ үеэр нарийн боовны үйлдвэр, цех, компаниудтай танилцан, үйлдвэрлэлийн зөвөлгөө өгч, сургалт хийх  ажээ. Түүний зөвөлгөөг авахаар одоогийн байдлаар, “Баянгол” ресторан “Жүр үр” ХХК, “Батбайгаль” бэйкэри зэрэг таван байгууллага саналаа ирүүлээд байгаа гэнэ.

Харин талх, нарийн боовны үйлдвэрлэлийн ажилтнуудад зориулж зургадугаар сарын 18-22-нд МҮХАҮТ-д сургалт зохион байгуулах юм байна.

Монгол Улс Голланд улстай эдийн засаг, хүнсний технологийн салбарт хамтын ажиллагааны арвин туршлагатай бөгөөд МҮХАҮТ нь Нидерландын Удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу “PUM” байгууллагатай 2000 оноос хойш идэвхтэй холбоотой байсаар ижээ. Энэ байгууллага нь Нидерландын Засгийн газраас санхүүждэг бөгөөд тэтгэвэрт гарсан туршлагатай зөвлөхүүдээс бүрддэг юм байна. Тиймээс хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа нарийн боовны технологийг сайжруулах, боловсон хүчнээ сайжруулах зорилгоор ийнхүү олон улсын экспертийг урьсан ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж