Укагийн “Хоосон” дуу хулгайнх биш гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Укагийн “Хоосон” дуу хулгайнх биш гэв

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука саяхан “ Im in love” нэртэй цомгоо гаргаж фэнүүддээ бэлэг барьсан билээ. Тэрбээр шинэ цомгийнхоо зураг авалтыг Францийн фото студитэй  хамтран хийсэн бөгөөд нийт 12 дуунаас бүрдсэн цомог болсон. Гэтэл саяхнаас түүний “Хоосон” хэмээх дууны аяыг “Six Pence None the richer” хамтлагийн “Don’t dream it is over” гэдэг дууны аяыг хулгайлсан хэмээн нилээдгүй шуугисан хэдий ч түүнийг эрс няцаасан билээ.

Уг дууны үгийг Б.Ангирмаа, аяыг Б.Дашдондог зохиож, хөгжмийн найруулгыг “Нэгүн” студийн захирал Оки буюу Б.Одбаяр хийжээ.

Тэрбээр “Би аяны хулгай хийгээгүй тэгж ярьвал шалгуулдаг газар нь очоод шалгуулсан ч болно “ хэмээн итгэл төгс хариулсан гэнэ. Мөн ая хулгайлсан хэмээн мэдээлсэн сайтын сэтгүүлчээс 10 саяыг нэхэмжлэхээр шүүхэд зарга мэдүүлээд байгаа гэв.

М.Айри

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж