Олон улсын паралимпийн хорооноос харааны бэрхшээлтэй тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн ирэх сарын 1-10-нд Туркийн Анталия хотод болох бөгөөд спортын найман төрлөөр зохион байгуулагдах юм. Харин манай улс жүдогийн долоо, хөнгөн атлетикийн нэг тамирчнаа Түрэг рүү илгээх гэж байна. Уг тэмцээний гол онцлог нь ирэх онд Лондон хотноо болох паралимпийн наадмын эрх олгох юм. Манай жүдочдын хувьд 2-3 эрх авах зорилго өвөртөлж байгаа бөгөөд энэ сарын 30-нд эх орноосоо мордох аж.
Дашрамд дурдахад, Анталияд болох энэхүү тэмцээн манай паралимпчидийн хувьд “Лондон-2012”-ын эрх авах сүүлчийн хариуцлагатай тэмцээн юм.
С.Цэлмэг