Тахрир дахиад л Мубаракаас болон үймж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Тахрир дахиад л Мубаракаас болон үймж байна

Каирын чөлөөлөлтийн Тахрир талбай дахиад л ард түмний дургүйцлийн талбар боллоо. Нийслэлийнхэн энэхүү талбайдаа тал талаас цуглаж байна. Тэдний ихэнх нь Египетийн “сүүлчийн фараон” Хосни Мубаракт хэт зөөлөн ял өглөө гэж дургүйцэж байгаа ажээ. Түүнийг цаазлахыг цугларсан олон уриалж байна. Жагсагчдын олонх нь талбайгаас шүүх хурал болсон Цагдаагийн академийн зүг чиглэн хөдөлж байна. Тэнд жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч арав гаруй хүн шархаджээ.  

Шүүхийн шийдвэр гарсны дараа “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн талбайг хэдэн мянган хүнээр дүүргэнэ гэж мэдэгдэв. Тэдний хөдөлгөөнөөс ерөнхийлөгчид нэр дэвшигч Мохаммед Мурси ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгараад байгаа. Түүний гол өрсөлдөгч Мубаракийн ерөнхий сайд байсан Ахмед Шафик шүүхийн шийдвэрийг дэмжлээ. Тахрирын талбайг цагдаагийнхан цэргийн бүсэлсэн байгаа ба тэдний зүг цугларсан олон чулуу нүүлгэж цагдаагийнхан хариуд нь бороохой хэрэглэж байна.

Жагсагчид Египетийн хотуудад ерөнхийлөгчид нэр дэвшигч Ахмед Шафикийн  сонгуулийн штабуудыг ниргэн шатааж байна.

Египетийн экс ерөнхийлөгч Хосни Мубаракийн хоёр хүү эцгийнхээ хоригдож байгаа Тора гэх шоронгийн цогцолборт очих болсон тухай “Аль-Ахрам” сонин мэдээлжээ. Сонины мэдээгээр Алия, Гамаль нар шоронд хоригдож байгаа хэрэгтнүүдийн ар гэрийнхэн нэг дор хоригдож болох хуулийн дагуу шоронгийн захиргаанд хүсэлт гаргажээ. Үүнийг зөвшөөрвөл тэд эцэгтэйгээ тусгай зөвшөөрөлгүйгээр уулзаж байж болох ажээ.

Шоронд хүр­гэгдэн ирсэн Му­ба­ракийн биеийн байдал эрс муудан түүнийг хэсэг ху­гацаанд сэхээн амьд­руулахад эм­чилжээ. Ням га­ригт түүний зур­гийг авч шо­рон­гийн дугаар өгөн хоригдлын цэнхэр хувцас өмсгөжээ. Хөвгүүд нь ял тулгагдаагүй хүмүүсийн цагаан хувцастай байх аж. Каирын эрүүгийн шүүх Алия, Гамаль нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч бас өөр нэг авлигын хэргээр шүүх хурал болтол шоронд саатуулж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж