Хамгийн олон хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ сайт фейсбүүкийн тусламжтайгаар найз нөхдөө олсон, төөрөлдсөн ахан дүүс уулзалдсан зэрэг олон үйл явдлууд болж байсан.
Энэхүү өргөн боломжийг цагдаагийнхан овжноор ашиглаж, гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлжээ.
Брүүклин хотод удаа дараа гэмт халдлага хийж, иргэдийг хохироодог "Brower Boys gang" нэртэй бүлэглэл байдаг ба 15-19 насны 20 орчим гишүүнтэй аж.
Тус бүлэглэлийн хэргийг мөрдөж байсан цагдаа Michael Rodrigues фейсбүүк сайт дахь бүлэглэлийг гишүүдийн хаягийг олж найз болжээ.
Ийнхүү цагдаа гэмт хэрэгтнүүдийн Facebook wall-ийг анхааралтай ажиглаж, харилцан яриаг судлах болсон байна.
Нэгэн өдөр тус бүлгийн нэг гишүүн фейсбүүк статустаа “Өнөөдөр төв гудамжинд дайрч орох өдөр” гэж бичсэн байна. Үүнийг уншсан цагдаа төв гудамжинд отолт хийж, гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.
Т.МӨНХТҮВШИН