Уул уурхайн компанийн санхүү, тайлангийн семинар болно

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компанийн санхүү, тайлангийн семинар болно

“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинар өнөөдөр 16.00 цагт Банк, санхүүгийн академийн хурлын танхимд эхлэх гэж байна. Семинарыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк санхүүгийн академи болон Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх” сургалтын төсөлтэй хамтран, таван өдрийн турш  зохион байгуулах ажээ. “Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт сургалтыг олон улсын нэр хүнд бүхий аудитын компани болох “Price Waterhouse Coppers”-ийн удирдах ажилтнууд хөтлөн явуулах юм байна.

Уул уурхайн компаниуд санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлангийн олон улсын тайланд  нийцүүлэн гаргах нь уул уурхайн салбарын нээлттэй, тунгалаг байдлыг сайжруулахаас гадна санхүүжилт шаардлагатай компаниуд олон улсын хөрөнгийн биржэд үнэт цаас гаргаж, хөрөнгө босгоход зайлшгүй хэрэгцээтэй гэдэг билээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын зүгээс уул уурхайн компаниудад татварын болон бусад хяналтыг хэрэгжүүлж, оновчтой зохицуулалт хийхийн тулд уул уурхайн компанийн

Санхүүгийн тайлангийн олон улсын тайланийн талаарх мэдлэг, ур чадварыг ажилтан албан хаагчиддаа сайтар эзэмшүүлэх шаардлага тулгамдаад байгаа гэнэ. Мөн энэ сэдэв нь уул уурхайн компаниудад санхүүжилт олгодог арилжааны банкны ажилтнуудад ч чухал ач холбогдолтой  ажээ. Тиймээс уг семинар нь эдгээр асуудлыг шийдэхэд нэг алхмаар ч болов ойртуулах учиртай талаар зохион байгуулагчид онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж