Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийгдсэн тохижилтын томоохон ажлын нэг болох Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү яруу найргийн наадамд оролцохоор 170 орчим найрагч бүтээлээ ирүүлсэн юм. 21 найрагч тунан, Явуугийн цэцэрлэгт шүлгээ уралдуулснаас Их найрагчийн нутаг нэгт Завхан аймгийн харъяат, залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээрээ тэргүүн байр эзэлж, хундган цом хүртлээ. Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат удаалж, Б.Баттулга, Ч.Ууганбаяр, Ш.Лхамноржмаа нарын яруу найрагчид айрагдсан наадмыг Ардын уран зохиолч П.Бадарч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар нар шүүн тунгаажээ.
Хур дагуулсан найргийн наадам
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран яруу найргийн наадмыг 2 дахь удаагаа зохион байгууллаа.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn