Нигерт 150 зорчигчтой онгоц осолдов

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Нигерт 150 зорчигчтой онгоц осолдов

Нигерийн Лагос хотын хүн ам ихээр оршин суудаг гудамжинд онгоц унаж, осолджээ. Онгоцонд 150 орчим зорчигч байсан ч нэг ч хүн амьд гарч чадаагүй тухай албаны хүн мэдэгдсэн байна. Аврах ажилтнууд ослын газарт эрлийн ажиллагаа үргэлжлүүлж байгаа ч найдвар тун байгаа гэнэ. Нигерийн Ерөнхийлөгч  Гудлак Жонатан осолтой холбогдуулан улс орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ.

Онгоц нисэх буудлын ойролцоох гудамжинд осолдсон бөгөөд хохирлын хэмжээ болоод хэдэн хүн нас барсан болохыг эцэслэн тогтоогоогүй байна. Ослын газарт олон мянган хүн цугласан нь аврах ажиллагаанд саад учруулж эхэлжээ. Цэргүүд тэднийг тараах гэж хичээж байгаа гэнэ.

Онгоц осолдох үед онгоцны далавч тасарч, шидэгдэн их бие нь барилга дээр унажээ. Ослын дараа гал гарч, бөөн хар утаа үүссэн тухай гэрчүүд ярьсан байна. Осол гарах үед тэнгэр үүлэрхэг байсан боловч цаг агаар тогтуун, салхигүй байжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж