
Уг төсөл нь бизнес эрхлэгчид зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтэгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ үнэ ханш, хямдралын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх, ингэснээр худалдан авагчдад бодит сонголт хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.
Хэрэглэгчид үнийн мэдээллийн системийг ашигласнаар хүссэн бараа бүтээгдэхүүнээ хаанаас хамгийн хямд үнээр худалдан авч болох талаар мэдээлэл авч, цаг хугацаа хожиж, эдийн засгийн засгийн бодит хэмнэлт хүртэх боломжтой болох ажээ.
Бизнес эрхлэгчид ч зах зээлд нийлүүлж байгаа бараа, үйлчилгээнийхээ талаар бодит мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэн борлуулалт, ашиг орлогоо нэмэгдүүлэх юм байна.
Д.ОЮУН