Үндэсний чуулган зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Үндэсний чуулган зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, тус улсын хууль хэрэглэгч болон хууль сахиулагч байгууллагуудын үйл ажиллагааг цаг үеийнх нь шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтын хүрээнд тухайн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү чуулга уулзалт нь энэ жил 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шудрага ёс ” сэдвийн дор шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд цаашид жил бүр хууль, хяналтын байгууллагуудын өмнө тулгамдаж буй тодорхой асуудлыг хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрэх үндсэн зорилготой гэнэ.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж