
Германы dpa агентлаг мэдээлсний дагуу, иен-юань хосын шууд худалдаа нь 2011 оны төгсгөлөөр бичсэн хоёр талын гэрээний үр дүн ажээ. Биржийн наймаанд валютын шууд солилцоог явуулсан нь хоёр орны худалдааны харилцааг либералчлахад чухал үүрэгтэйг AFP тэмдэглэсэн байна. Энэ үйл явдал нь валют хоорондын ажиллагааны элдэв саад тогтгорыг арилган жилдээ гурван тэрбум ам.долларын хэмнэлтийг өгнө гэж “Синьхуа” дамжуулжээ. Хятад нь Японы худалдааны том түнш ба өнгөрсөн жилд хоёр орны худалдааны эргэлт 345 тэрбум ам.долларт хүрсэн байв. Төлбөр тооцооны ажиллагааны 60 хувь нь ам.доллараар хийдсэн байжээ.
Ш.МЯГМАР