Бродвейн театр гэрлээ унтраана

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Бродвейн театр гэрлээ унтраана

Өнөөдөр орой 20 цагт алдарт Бродвейн театр бүх гэрлээ унтраан Америкийн тайз, дэлгэцийн домог Элизабет Тайлорын дурсгалыг хүндэтгэн нэг минут эмгэнэл илэрхийлнэ.


Элизабет 1981 онд Бродвейд анхны дүрээ бүтээж, Тонигийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж явсан. Тэр жилээ бас нэгэн шинэ жүжигт тоглосноор театрын уран бүтээлээ амжилттай эхлүүлжээ. Кино урлагт үзэсгэлэнт Клеопатрагийн дүрээр мөнхөрсөн түүнийг өчигдөр оршуулсан юм. Өөрийх нь хүссэний дагуу оршуулах ёслол товлосон цагаасаа 15 минут хоцорч эхэлсэн байна. “Тэр оршуулгандаа хүртэл хоцорч “ирэхийг” хүсчээ” хэмээн хэвлэлүүд бичицгээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж