Гудамжны электрон самбарын сурталчилгааг хакердан порно видео дүрс гаргасан залууд Москвагийн шүүх 18 сарын хорих ял ногдууллаа. Хотын төв замд байрлах самбарт 10 минут орчим үнэгүй порно кино үзүүлснээс болж замын хөдөлгөөн бараг тэр чигтээ зогсож, эмх замбараагүй байдал үүссэн байна.
Хэргийн эзнийг нэг их удалгүй барьж авсан бөгөөд тэрбээр “Жаахан л тоглоом хийх гэсэн чинь хэтрүүлчихлээ” хэмээн хэнэг ч үгүй авсан гэнэ.