
Барилдаанд аймаг цэргийн цолтой болон залуу 32 бөх зодоглосноос Халхгол сумын харъяат аймгийн начин Ш.Нямсайхан түрүүлж, Цагаан-Овоо сумын харъяат аймгийн арслан Г.Түмэнжаргал үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Хэрлэн сумын харъяат аймгийн арслан Б.Талынбүүвэй, Д.Цогзолдорж начны төрсөн дүү Д.Цолмондорж нар шалгаран үлдсэн юм. Өмнө нь болсон гурван барилдаан Г.Пүрэв-Очир, М.Чимэддорж, Ж.Гансүх нарын начингуудын нэрэмжит зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн барилдаан Цагаан-Овоо сумын харъяат улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Д.Цогзолдорж начин 2006 онд улсын харцага Т.Нармандах, улсын начин Дугардоржийн Батбаяр нарыг орхин улсын заан О.Одгэрэлээр 5 давж улсын начин цол хүртсэн түүхтэй. Дараа дараагийн барилдаануудаа сумуудын нэрэмжит болгон зохион байгуулах ажээ.