УИХ-ын дарга “гадуур” ажилтай

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “гадуур” ажилтай

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Төрийн ордноос “гадуур” ажиллана.  Тэрбээр 11.00 цагаас Хөрөнгийн биржээс ажлаа эхлэх юм байна. Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ажиллаад үдээс хойш Санхүүгийн зохицуулах хорооны ажилтай танилцахаар болжээ. Үнэт цаасны зах зээл Монголд тааруу хөгжиж байна гэх зэмлэл дуулддаг. Мөн гадаадын чадвартай баг ажиллуулж энэ салбарыг хөл дээр нь босгох талаар УИХ-ын төвшинд яригдаж буй. Чухам иймээс энэ салбарт УИХ-ын дарга анхаарч ажлын нэг өдрөө зориулахаар болсон бололтой.

                 
      Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж