
Түвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжиж ийнхүү өөрсдийгөө зулын гол болгож байгаа лам нарын тоо нэмэгдсээр байна.
Түүнчлэн тус улсад болоод байгаа энэ хэргийн талаар хэвлэл мэдээллээр дэлгэрэнгүй гаргахыг Хятадын зүгээс хориглосон нь ихээхэн хүндрэл учруулаад байгаа юм байна. Энэ хэргийн талаар тус тосгоны нэгэн оршин суугч Франц-Пресс агентлагт утсаар мэдээлсэн байна.
Аба сүмийн гадаа өөрийгөө шатаасан уг эмэгтэй гурван хүүхдийн ээж байжээ. Хятадын удирдагчид дээрх хэрэгт Түвдийн Далай ламыг буруушааж байгаа юм.
Э. Анхтуяа