Японы газар хөдлөлт, цунамийн улмаас үрэгдэж, сураггүй бологсдын тоо 25 мянгаас давлаа гэж NHK телевиз дамжуулжээ.
Японы цагдаагийн албаны хамгийн сүүлчийн мэдээгээр гамшигт үрэгдэгсдийн тоо 9487 хүн болжээ. 14 мянга гаруй хүнийг сураггүй болсонд тооцсон байна. Нийтдээ гамшгийн бүсээс 360 мянган хүнийг нүүлгэн 14 мужид түр хоргодох байруудад байрлуулжээ.
Ш.Мягмар