Террорист ажиллагааг таслан зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Террорист ажиллагааг таслан зогсоожээ

Террорист ажиллагаа хийхээр бэлтгэж байсан гэж сэжиглэсэн сомали гаралтай хоёр иргэнээ Данийн тусгай албаныхан баривчилжээ. Шуурхайгийнхны мэдээлсэнээр баригдсан хүмүүсийн нэг нь исламистуудын лагерьт бэлтгэл сургуулилт хийсэн байж магадгүй гэнэ.

Данийн тусгай алба PET тавдугаар сарын 29-нд алан хядаах ажиллагааг таслан зогсоож чадлаа гэж мэдэгджээ. DAPD агентлагийн дамжуулснаар, өмнөх орой нь явуулсан тусгай ажиллагааны явцад 18-23 настай ах, дүү хоёрыг баривчилсан байна. Тэд хоёулаа сомали гаралтай, Данийн иргэд гэнэ. Террорист ажиллагаанд сэжиглэгдсэн тэдний нэгийг Орхус хот дахь гэрээс нь, нөгөөг нь Копенгагены нисэх буудлын ойролцоох газраас баривчилжээ.

Тэд аллага үйлдэх төлөвлөгөө боловсруулах талаар ярилцан, арга техник, зэр зэвсгээ сонгож байсан гэж тусгай албаныхан хэлэв. Тэдний нэг нь  Сомали дахь Аш-Шабаш гэх исламын хөдөлгөөний сургуулийн лагерьт очиж байсан байж магадгүй гэнэ. Тэд 16 жилийн турш Данид амьдарч байгаа, мөн тус улсын иргэд учраас шууд шүүхээр орон ялаа сонсох юм байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж