Япон памперсийн үнэ өсөв

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Япон памперсийн үнэ өсөв

Олон орнууд япон бараанаас татгалзаж байхад харин Өмнөд Солонгост эрэлт өсчээ. Цацраг идэвхт бодисын улмаас Япон бараанд шалгалт шинжилгээ хийж эхэлснийг зарласны дараа Японы памперсийн үнэ хоёр дахин өслөө. Солонгосын эцэг эхчүүд япон памперсыг чанар сайтай гэж үздэг учраас бөөндөн авч эхэлсэн байна. Удалгүй япон бараанд хориг тогтоох учраас сайн чанарын памперс олдохгүй болно гэж тэд үзжээ.
Интернэт дэлгүүрээр ирсэн памперсийн захиалга тус дэлгүүрийн вэбсайтад ачаалал өгөн зогсооход хүрсэн гэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж