Сөрөг хүчний орогнож байсан сүмийг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний орогнож байсан сүмийг эзэлжээ

Сирийн Дераа хотын Омари сүмийн дэргэд болсон жагсагчид ба аюулгүйн албаныхны мөргөлдөөний үеэр наад зах нь дөрвөн хүн алагджээ.
 Баасан гаригаас эхлэн энэ сүм Засгийн газрын эсрэг  эсэргүүцлийн төв болж байсан юм. Мягмар гаригаас сүмийг аюулгүйн албаныхан дайран эзлэх гэснийг зогсоохоор хэдэн зуун хүн сүмийг бүслэн хаасан байлаа.

“Тэд цахилгааныг тасалж, буудалцааныг эхлүүлсэн” хэмээн эсэргүүцэгсдийн нэг ярьж байна. Эдгээр өдрүүдэд арваад хүний амийг хөнөөсөн хэргийг мөрдөх бие даасан ажиллагаа явуулахыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар Нави Пиллай тус улсын Засгийн газраас шаардсан байжээ. Европын холбоо ч Сирийн эрх баригчдын үйл ажиллагааг буруутгасан байлаа. Сирийн эрх баригчид Засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг Израилийн явуулга, гадаадаас зохион байгуулсан  хэрэг хэмээн нэрлэж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж