
Монгол Улс Голланд улстай эдийн засаг, хүнсний технологийн салбарт хамтын ажиллагааны арвин туршлагатай бөгөөд МҮХАҮТ Нидерландын Удирдлагын хамтын ажиллагааны хөтөлбөр буюу “PUM” байгууллагатай 2000 оноос хойш идэвхтэй холбоотой байсаар ижээ. Энэ байгууллага нь Нидерландын Засгийн газраас санхүүждэг бөгөөд тэтгэвэрт гарсан туршлагатай зөвлөхүүдээс бүрддэг юм байна. Тиймээс хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа нарийн боовны технологийг сайжруулах, боловсон хүчнээ сайжруулах зорилгоор ийнхүү олон улсын экспертийг урьсан ажээ.
У.БОЛОР