Цацраг туяаны төвшин хэт ихээр нэмэгдэж байгаа учраас Токио хот дахь 25 улсын Элчин сайдын яамыг хаалаа.
Японы Гадаад хэргийн сайд Такэаки Мацумотогийн хийсэн мэдээллээр дипломатуудад байр байшингаасаа гарахгүй байхыг зөвлөжээ. Ангола, Бахрейн, Бенин, Ботсвана, Буркина-Фасо, Гана, Гватемала, ХБНГУ, Доминикан улс, Кени, Косово, Лесото, Либери, Ливи, Мавритани, Малави, Мозамбик, Намиби, Балба, Нигери, Панама, Финлянд, Хорват, Швейцари ба Эквадор зэрэг улсуудын ЭСЯ-ыг хаасан байна.
Сүйрэл дагуулсан газар хөдлөлт энэ сарын 11-ны өдөр болж, атомын цахилгаан станцууд дэлбэрснээс цацраг идэвхт бодис агаар мандалд алдагдсаар байгаа юм. Ойрын өдрүүдэд салхи далай тийш чиглэл байгаа учраас цацраг туяаны бохирдол Номхон далай руу нүүж байгаа аж.
Ш.Мягмар