“Softbank” цацраг туяа илрүүлдэг гар утас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Softbank” цацраг туяа илрүүлдэг гар утас бүтээжээ

Японы технологийн гигант “Softbank” компани улс оронд нь нүүрлээд буй аюул болох цөмйн цацраг идэвхт бодисын хэмжээг гар утаснаасаа тодорхойлох боломжийг нээжээ.

Тус компанийн бүтээсэн 107SH Pantone-5 нэртэй цацрагийн хэмжилт хийх боломжтой ухаалаг гар утас нь орон нутгийн байршлаар цацрагийн түвшний үзүүлэлтийг харуулж, сөрөг үр дагавар гарвал анхааруулах дохио өгөх юм байна.

“Softbank” компани 107SH Pantone-5 нэртэй энэхүү шинэ загварын гар утасныхаа үнийг хараахан зарлаагүй байна.

Компанийн ерөнхийлөгч Масаёоши Сон “Цөмийн идэвхт бодисын аюул бидний эргэн тойронд байгаа. Үүнийг манай компанийн зохион бүтээсэн шинэ гар утас илрүүлэх чадвартай” гэжээ.

“Softbank” цацраг туяа илрүүлдэг гар утас ЭНД дарж үзнэ үү


Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж