Ану “Fashion Asia Awards”-т өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Ану “Fashion Asia Awards”-т өрсөлдөнө

Дэгжин стиль имижээр бусдаас онцгойрч чаддаг дуучин Ч.Уранхолбоо буюу Ану ирэх зургадугаар сард болох “Fashion Asia awards-2012”-т оролцохоор болжээ. Тэрбээр тус наадамд “Шилдэг загварлаг эмэгтэй дуучин” номинацид өрсөлдөж байгаа гэнэ. Тиймээс уг фестивальд оролцох бэлтгэлээ хангахаар саяхан Гуанжу, Бээжин, Сингапураар аялаад иржээ.

Түүнтэй холбоотой өөр мэдээлэл хүргэхэд, удахгүй тохиох хүүхдийн баярт зориулан дуучин Ану цэцэрлэгийн багачуудад хувиасаа бэлэг гардуулахаар төлөвлөөд байгаа аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж