
Засгийн газрын өнөөдрийн /V.30/ хуралдаанаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит болголоо. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Ардын армийг шинэчлэх, хөгжүүлэх болон Батлан хамгаалах салбарын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.
Т.МАША