Лондоны мэдээллээр Турк, Герман, Франц цэргийн удирдлагыг НАТО-д өгөх бодолгүй байна. Ажиллагааг НАТО удирдах юм бол уг ажиллагаанд оролцохгүй гэж Итали, Норвегийг мэдэгдэв. Гэтэл “Одиссей: Үүр цайлт” ажиллагааг Их Британи удирдах боломжтой гэж лхагва гаригт дипломат эх сурвалж хэлжээ. “Одоо Ливи дэх олон улсын хүчний зөвхөн цэргийн ч биш, улс төрийн удирдлага хэрэгтэй байна. Улс төрийн цаг хугацааг алдмааргүй байна” хэмээн эх сурвалж мэдэгджээ.
Их Британийн удирдлага нь шилжилтийн шинжтэй түр хугацааных байх гэнэ. Энэ хугацаанд Умард Атлантын эвсэл НАТО-д тулгуурласан удирдлагын шинэ бүтцийг бий болгох ёстой болж байна. Франц, Их Британи “Одиссей: Үүр цайлт” ажиллагааны тэргүүнд гарч ирж буй нь буцалж буй араб ертөнцөд улс төрийн байр суурьтай болох, мөн Моаммар Каддафийн дэглэмтэй сүүлийн жилүүдэд харилцаж байсан эвгүй байдлаасаа хагацах гэсэн эрмэлзэл юм. Мөн энд нефтийн сонирхол ч байна хэмээн Гео статистикийн Брюсселийн төвийн дарга Клод Моник дүгнэн өгүүлжээ.
“Парис ба Лондоны гол сонирхол нь гурван сар буцалж байгаа араб ертөнцөд улс төрийн байр эзлэх. Энэ ажиллагаа яагаад Франц-Британийнх болж буйг тайлбарлах хоёр дахь шалтгаан нь америкчууд өөрсдийн шалтгаанаар эхэнд орох хүсэлгүйд байгаа юм. Тэдний Иракт нэвтэрсэн одоо үргэлжилж буй үйл явц арабчуудад хүнд дурсамж үлдээсэн байна. Америкчууд өнөөгийн ажиллагааг бас толгойлж эхэлбэл тэдэнд дахин олон асуудал гарч ирнэ” хэмээн Клод Моник өгүүлжээ.
НАТО Ливийн ажиллагаанд оролцох ёстой юу гэсэн эргэлзээтэй хүмүүсийг ойлгож буйгаа Аюулгүй байдлын асуудлаар Мюнхены бага хурлыг зохион байгуулагч бөгөөд Германы нэртэй улстөрч Вольфанг Ишингер хэлсэн. Эцсийн эцэст барууны орнууд л араб орныг бөмбөгдсөн гэх буруутан болно гэсэн болгоомжлол байгааг Германы дипломатч хэлсэн юм. НАТО гэдэг чинь баруун гэж тэр онцолсон байна. Вольфганг Ишингер Ливийг агаараас бөмбөгдөөд, хүсэлдээ биелүүлж чадахгүй. Энэ ажиллагааны үргэлжлэх өдөр бүр нь НАТО-г ганцаардуулна гэж тэр анхааруулжээ. Каддафийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаанд стратегийн тодорхой байдал байхгүйг тэр санууллаа.
Германы эрх баригч эвслийн Чөлөөт ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Кристиан Линднер Ливийн цэргийн ажиллагааны зорилгод эв нэгдэл байхгүй гэж шүүмжлэв. “Цэргийн ажиллагааг эсэргүүцэх нь эрх баригч дэглэмийг дэмжсэн хэрэг биш. Харин энд диплмат бодлого, хориг арга хэмжээ их чухал гэж тэр мэдэгдлээ. Тэрээр дэглэмийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авахын төлөө байгаа ажээ. Ийм байр суурьтай байгаа нь зөвхөн Герман биш. Германы онцгой зам гээд байх зүйлгүй, Германд өөр санаа бодол байгааг НАТО ойлгох ёстой хэмээн тэр онцлон хэлэв.
Арабын ертөнцийн өнөөгийн давалгаан тэндээ шингээд зогсохгүй гэж Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг тооцож байна. Тэрээр The Times сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Ойрхи Дорнодод ардчиллыг хүссэн шаардлага идэвхжинэ гэдгийг дарангуйлагч дэглэм мэдэх хэрэгтэй. Дараагийн өрнөл нь Сахарын цөлөөс өмнөх” Африкийн орнууд байх болов уу хэмээн тэр өгүүлэлдээ бичсэн байна.
Мөн тус орны Засгийн газар зэвсэгт хүчнээ энэ ажиллагаанд ямар хугацаатай оролцож байгааг мэдэхгүй хэмээн Зэвсэгт хүчний сайд Ник Харви хэлжээ. Мөн тэрээр Каддафийн хяналтад баруун хэсэг, босогчдын гарт зүүн хэсэг нь үлдэх байдал ч үүсч болохыг үгүйсгэсэнгүй. Хэрэв ингэж үлдвэл яах билээ Хүсмээргүй зүйл ч гэсэн өөр аргагүй. Гэхдээ тогтвортой байдал тогтоох үр дүн ч байж болох юм. Бас ядаж хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж бага ч гэсэн хангагдана биз хэмээн сайд хэлжээ.