“Тавантолгойн дүйцүүлсэн үнийг тогтоосон”

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Тавантолгойн дүйцүүлсэн үнийг тогтоосон”

Засгийн
газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн нэгж хувьцааны үнийг
тогтоосон юм. Энэ талаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодруулахад
“Засгийн газрын хуралдаанаар  тогтоосон нэг ширхэг  хувьцааны үнэ 933
төгрөг гэдэг бол Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр гарахаас
өмнө иргэдийн хувьцааг мөнгөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдаалахын
тулд гаргаж ирж буй дүйцүүлсэн үнэ юм. Тэгэхээр энэ бол хувьцааны
нэрлэсэн үнэ биш. Олон улсын зах зээл дээр Тавантолгойн хувьцааны
нэрлэсэн үнийг ном журмаар нь дараа тогтоох ёстой” гэлээ.

Тиймээс
өнөөдрийн хуралдаанаар тогтоосон Тавантолгойн нэг ширхэг хувьцаа 933
төгрөг гэдэг нь иргэд хувьцаагаа бэлэн мөнгө болгох тохиолдолд мөрдөх
дүйцүүлсэн үнэ юм байна. Нэрлэсэн үнэ тогтоогдоод ирэхээр үүнээс илүү
үнэлэгдэх ажээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж