Jennifer Aniston эротик дүр бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston эротик дүр бүтээнэ

Жүжигчин Jennifer Aniston дараагийн шинэ кино болох “Wanderlust” хэмээх кинонд лесби бүсгүйн дүрийг бүтээхээр болжээ. Уг кино зураг авалтаа бараг дуусаад байгаа ба ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм.

Өмнө нь ихэвчлэн инээдмийн кинонд гэгээлэг дүр бүтээдэг байсан жүжигчин бүсгүй өөрийгөө эвдэж, цоо шинэ дүр төрхийг харуулахыг хүссэн тухайгаа ярьсан байна. Мөн уг кинонд тэрбээр бүрэн нүцгэлдэг ба өмнө нь хэзээ бүрэн нүцгэлж кинонд тоглож байгаагүй аж.

“Энэ миний хувьд их хэцүү шийдвэр байсан. Гэхдээ би эрсдэлээс айхгүй байна. Жүжигчин хүн гэдэг ямар дүр гаргах ёстой түүндээ хувирч чаддаг байх хэрэгтэй. Кинон дээр гарах би бол би биш минйи бүтээж буй дүр болохоор би айхгүй байна” хэмээн ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж