
Саяхан болж өнгөрсөн “Танилцъя охин” бие даасан тоглолтод нь эгшиглэсэн түүний шинэ уран бүтээл болох “Эх орны хүүхдүүд” дуу нь хүмүүнлэгийн ажлынх нь эхлэл бөгөөд цаашид яг л Жексоны адилаар хүүхдийн төлөө хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцох бодолтой байгаа гэнэ. Мөн тэрбээр тоглолтын тасалбар, сурталчилгааны зурагт хуудас зэрэгтээ улаан өнгийг сонгосон нь санаадгүй хэрэг биш. Дуучин Байзада “Майкл Жексон улаан өнгөнд дуртай учраас энэхүү сонголтыг хийсэн” гэжээ.
Г.Даша