Спортын 11 төрлөөр зохиогдож буй Монголын оюутны спортын 10 дугаар Универсиад наадам үргэлжилж байна. Наадмын тэмцээнүүд энэ сарын 18-нд ширээний теннисний тэмцээнээр эхэлсэн бол өнөөдрөөс гандболын тэмцээн эхэлж байна. “Мон-Алтиус” БТДС-ийн Спорт зааланд өнөөдөр, маргааш үргэлжлэх гандболын тэмцээнд ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг нийт 10 сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй найман багийн 200 гаруй тамирчин өрсөлдөнө.
Баг тамирчид дараах бүсэд хуваагдан өрсөлдөх юм.
Эрэгтэй:
“А” бүс: ШУТИС, Цагдаагийн академи, ЭМШУИС, БХИС, Их шавь
“Б” бүс: Аварга, Мон-Алтиус, ҮБТДС, ХААИС, МУБИС
Эмэгтэй:
“А” бүс: Мон-Алтиус, МУБИС, ЭМШУИС, БХИС
“Б” бүс: ШУТИС, ҮБТДС, ХААИС, Аварга
С.Цэлмэг