Ч.Сангарагчаа. Түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жил, хууль бусаар УИХ-ын хэд хэдэн гишүүнийг тагнаж, чагнасан хэрэгт нь нэг жилийн хорих ялыг тус тус оноосон байна. Нийтдээ 2,4 жилийн хорих ял гэсэн үг. Энэ талаар хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулбал “Гүйцэтгэх ажиллагаа өөрөө төрийн нууцад хамаардаг” гэсэн ганцхан хариултыг хэлж буй. Тэгвэл Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажиллагаа явуулсанаасаа болж хэрэгт унав уу? Ингэж бодохоор үгүй. Тагнуулчид үүрэг өгсөнийхөө төлөө хэзээ ч ялладаггүй шүү дээ. Харин ч эсрэгээрээ Ч.Сангарагчаа ямар ч мэдээлэлгүйгээр хэн нэгнийг /УИХ-ын эрхэм гишүүний эрхэнд халдаж/ тагнаж, чагнах зөвшөөрлийг прокуророос авалгүйгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж. Шуудхан хэлэхэд гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчсөн байна. Хуульд “гүйцэтгэх ажиллагаа” гэж юуг хэлээд байна вэ гэхээр тодорхой хууль, хяналтын байгууллага улс, орны эрх ашигт харшилахуйц мэдээллийг судалж тогтоохыг хэлээд байна. Тиймээс энэ үйлдэл улсын эрх ашигт хамаарах учраас “төрийн нууц”-д хамаарч байна. Харин энэ хуулийг зөрчвөл төрийн нууцад хамаарахгүй гэж цагаан дээр хараар дурайлгачихаж. Гэтэл яагаад төрийн нууц ажиллагааны хэм хэмжүүрийг зөрчсөний төлөө эл хэргийг төрийн нууцад хамааруулаад байна вэ? Төрийн мөнгийг шамшигдуулсан гэхээр Сангийн яамны төлөөлөгч “Үгүй” гэсэн хариултыг албан тоотоор ирүүлсэн гэж байгаа.
Дээрх гурван эрхмээс Ч.Сангарагчааг Эрүүгийн хуулийн 111, 256, 87, 133 гэсэн зүйлчлэлээр зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл, хүний нэр төрд халдаж санаатайгаар гүтгэх, Гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчих, төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэн хариуцсан төлөөлөгч задруулсан гэсэн зүйл ангиудаар ял оноосон. Дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт ч мөн л эдгээр зүйл ангиар ял оноосон байх. Угтаа бол Гүйцэтгэх ажиллагааны хуулийг тэд зөрчихөж. Зөрчихдөө төрийн нууц задруулаагүйгээр барахгүй давуу эрхээ ашиглан тагнаж, чагнаж. Харин энэ нь яагаад төрийн нууцад хамаараад байна вэ? Төрийн нууцыг задруулсан бус, хуулийг зөрчсөн аж. Гэтэл “төрийн нууц” гэж үзэн бүхнийг хаалттай болгож, ямар ч хохирогч байхгүйгээр АТГ-ын удирдлагуудыг яллачихлаа. Хууль ердөө л энэ. Давж заалдаад тэд гэм буруугүй боллоо гэхэд дор хаяж зургаан сарын хугацаа зарцуулна. Хохирогч нь хаана байна вэ? Хэн бэ?