Сөүл дэх монголчууд нэгийгээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Сөүл дэх монголчууд нэгийгээ хөнөөжээ

БНСУ-ын Сөүл хотод  ажиллаж амьдардаг  Монгол Улсын иргэн   40 настай эрэгтэй  А гэгч этгээд  энэ сарын 18-ны өдөр нутаг нэгт 29 настай эрэгтэй  Б-ийн амь насанд халдаж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг  гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Уг хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь  Сөүл хотод ажиллаж амьдардаг монголчууд Цэргийн баяр тэмдэглэх нэрээр  нийлж архидан согтуурах үед А гэгч нь бусдад зодуулжээ. Тэрбээр зодоон болох үеэр өөрийг нь хамгаалсангүй гэсэн  шалтгаанаар хамт явсан Б-г  зодож амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Сөүлийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж