
Энд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын 9, 10 дугаар байрны СӨХ-ны дарга Б.Болд, 20 гаруй оршин суугчдын хамт иржээ. Тэднийг 40 орчим минут хүлээлгэсний эцэст АТГ-ын ажилтан н.Төмөрхуяг, М.Энх-Амгалан нар оршин суугчдад албан ёсны тайлбарыг өгсөн юм. Уг тайлбарт “АТГ-ын ажилчид бусадтай адил төрийн алба хаагчид. Ажилчдаа орон сууцаар хангах чиглэлээр бид Нийслэлийн газрын албанд орон сууц барих газар олгох хүсэлт тавьсан. Үүний дагуу Нийслэлийн газрын алба хуулийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц барих газрын гэрчилгээ олгосон. Харин оршин суугчид болон СӨХ-ны даргатай уулзаж, саналыг нь сонсоход эсэргүүцэж байсан. Үүнээс хойш бид барилгаа барих ямар ч алхам хийгээгүй. Тэнд хэзээ, ямар барилгыг, ямар компаниар, хэдэн төгрөгөөр бариулах нь тодорхойгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг газрын албандаа тавих хэрэгтэй. Оршин суугчид эсэргүүцэж байхад бид барина гээд зүтгээд байхгүй” гэх хариултыг оршин суугчдын төлөөлөлд өгөв.
Энэ үеэр тус хорооны “Сэргэлт” СӨХ-ны дарга Б.Болдтой уулзлаа.
-Та бүхний хийж буй жагсаал АТГ-ын дарга нар ял сонссонтой холбоотой гэх хардлага байна. Яагаад өнөөдөр жагсах болов?
-Бидний тэмцэл АТГ-ын дарга нартай огт холбоогүй. АТГ-ын н.Төмөрхуяг нарын хэдэн хүн энэ асуудлаар бидэнтэй ирж уулзсанаас хойш эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Оршин суугчдад өөр ашиг сонирхол хараагүй, улс төржөөгүй гэдгийг хэлмээр байна. Хүүхдийн тоглоомын талбай, хөгшидийн нарлах газар өндөр барилга барьж, оршин суугчдын эрхийг ноцтой зөрчих гэж байна. Тиймээс л бид тэмцэж байгаа юм. 9,10 дугаар байрны 70 гаруй айлын 400 гаруй оршин суугч, цаашлаад нэгдүгээр хорооны нийт оршин суугч үүнийг эсэргүүцэж байгаа.
-9, 10 дугаар байрны дундын өмчлөлийн талбайг хоёр жил тохижуулаагүй учир хурааж аваад АТГ-т газрын зөвшөөрөл олгосон гэх тайбар бас бий?
-Хэрэв дундын өмчлөлийн эрхийг нь буцаасан бол СӨХ болоод оршин суугчдад мэдэгдэх ёстой биз дээ. Бид мэдээгүй. Миний хувьд энэ хорооны СӨХ-ны даргаар хоёр жил ажиллахдаа урьд нь ямар ч тоглоомын талбайгүй байсан газрыг тохижуулж байгаа. СӨХ болон оршин суугчдын зүгээс тоглоомын талбай, мод тарих гээд ажлуудыг жил бүр хийж л байгаа гэв.
Жагсаалд оролцсон Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 9, 10 дугаар байрны оршин суугчдын төлөөлөлтэй мөн уулзлаа. Тэд Газрын албаны дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг нарт хандан үг хэлэхийг хүсч байв.
Оршин суугч Х.Арангаажав:
Оршин суугчид барилга байшин барихыг эсэргүүцэж, Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйтай хэд хэдэн удаа уулзахыг хүссэн ч биднийг очихоор зугтаагаад алга болчихдог. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Загджав нэгдүгээр хорооны бүх оршин суугчидтай уулзаж хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ бүхий газар барилга байшин бариулахгүй гэж хэлж байсан. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт хандахад мөн л “барилга барих ёсгүй” гэсэн. Гэтэл одоо болохоор тэд “нэгэнт Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл олгосон бол орон сууц барихаас аргагүй” гэх утгатай юм ярьсан байна лээ.
Эцэст нь нийтийн өмчлөлийн талбайгаа харамласан оршин суугчдын жагсаалд АТГ-ынхан буулт хийснээр өндөрлөв. Эсэргүүцэл илэрхийлсэн оршин суугчдыг АТГ-ынхан хүлээн авч уулзаад, “Оршин суугчид эсэргүүцэж байгаа тохиолдолд бид заавал барилгаа барина гэж дайрахгүй” гэдэг үгээр тайвшруулж, жагсагчид 9, 10 дугаар байрны 400 гаруй оршин суугчдын гарын үсэг бүхий шаардах бичгийг АТГ-т өгөөд буцлаа. Хэрэв барилга барихаа шууд зогсоохгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрт шилжиж, тууштай тэмцэхээ тэд мөн илэрхийлсэн.
Зочин 2011-03-25 202.70.34.10
Үе Үеийн газрын албаны дарга нарыг шалгах хэрэгтэй
Хотын мээрт 2011-03-25 202.131.246.131
Энэ хотын захиргаа одоо болимоор юм Энд тэнд дандаа хэсэгчилэн газар өгнө Газар авсан эзэд нь тэгээд өндөр үнэтэй авсан газартаа зардал энэ тэрээ нөхөхын тулд олон давхар орон сууц барьдаг Энэ нь тэгээд тэртэй тэргүй хүндрэлтэй байгаа хотын дулаан болон цэвэр усны хангамж хот төлөвлөлтөнд улам л хүндрэл учруулдаг Хор уршиг нь тэгээд хэдэн жилийн дараа гарахад тэр үед өндөр хахуулиар газар зараад байсан этгээдүүд хариуцлага хүлээх болов уу Одоо хотод хэсгчилэн газар өгөхийг хориглоод бүр хуульчилвал яасан юм бэ хотын мэр гуай Хэсэгчилэн газар аваад одоо барилга барих гэж байгаа эзэдэд ногоон байгууламж барих санал тавиад ногоон байгууламжаа барихад оруулсан зардалыг нь хотоос буюу төсвөөс хэд дахин нугалж өгдөг болвол нийслэл хотын өмнө тулгараад байгаа олон асуудлыг нэг дор шийдэж болохсон Хэсэгчилэн барилга барих бол хуучирж муудсан барилгыг нураагаад ба
lenin 2011-03-25 202.70.39.253
9911 tei dugaar 10 sayd zarnaa holboo barih utas 331792
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND 2011-03-25 202.179.14.131
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND NOTEBOOK- НҮҮДДЭЭ ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА W W W COMPUTERSHOP M N UTAS 99172587 99999019