МХЕГ Дорнод аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

МХЕГ Дорнод аймагт ажиллав

МХЕГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд болон дотоод хяналтын нэгж хариуцсан мэргэжилтнүүдэд дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар “Дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулжээ.  Уг сургалтыг МХЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул ахалж, улсын ахлах байцаагч Л.Оюунбилэг, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Дашням, Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Өлзийчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 145 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан байна. МХЕГ-аас мэдээлснээр сургалтын хүрээнд МХЕГ-ын холбогдох улсын байцаагчид илтгэл тавьсан бөгөөд Дорнод аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөс “Өөрийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлж буй байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр аймгийн ЗДТГ, Хөндлөнгийн хяналт шинжилгээний баг, Аймгийн эрүүл мэндийн газар, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Түшнээ” ХХК-иуд тус тус илтгэл тавьжээ.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж