Лондоны химийн үйлдвэрт гал гарав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Лондоны химийн үйлдвэрт гал гарав

Лондоны баруун өмнөд хэсэг дэх Гринвичийн химийн үйлдвэрт  их хэмжээний гал гарсны улмаас үйлдвэрийн түүхий эд бүрэн сүйджээ. Блэкволлын  хоолойтой ойролцоо орших тус үйлдвэрт өнөөдөр орон нутгийн цагаар 03:30 цагт гал гарчээ. Үйлдвэрийн дээд хэсэгт гарсан галын  улмаас үйлдвэрийн агуулахын тал хувь нь шатсан бөгөөд ойролцоогоор 06:50 цагт Лондоны гал унтраах албаныхан иржээ.

Гал гарсан хэсэгт ойрхон байсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар гал маш хурдан авалцаж, том талбайг хамарсан аж. Галын дохио дуугармагц ойр хавийн газрууд их хэмжээний утаанд автсан байсан хэмээн мэдээлжээ.

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж