Ижил хүйстнүүд цагдаа нартай сөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүд цагдаа нартай сөргөлдөв

ОХУ-ын ижил хүйстний эрхийн төлөө тэмцэгчид Москва хотод ижил хүйстнүүдийн парад зохион байгуулах зөвшөөрөл олгохыг шаардан өчигдөр буюу энэ тавдугаар сарын 27-нд жагсчээ. Гэвч тэд эхлээд Оросын Христийн үнэн алдартны шашны төлөөлөгчид, дараа нь цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарчээ. Үнэн алдартны шашинтнууд болон ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэсэн 40 гаруй хүнийг баривчилжээ. Ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг Москва хотын зөвлөлийн байрны гадна цугларах үеэр үнэн алдартны шашинтнууд тэднийг “бузар нүгэлтнүүд” хэмээн хараан зүхэж, тэднийг тараах гэж оролдсоныг  цагдаа нар гавлан авч явсан аж. Цагдаа нар тэднийг тараасны дараа хотын төв танхимд эсэргүүцэгчдийн өөр нэгэн бүлэг цугларсан тул цагдаа нар тэднийг баривчилсан байна. Тэдний дунд Оросын ижил хүйстний эрхийн төлөө тэмцэгч Николай Алексеев байсан гэнэ. ОХУ-д ижил хүйстнүүдийн харилцааг 1993 онд хуулиар зөвшөөрсөн авч, ижил хүйстнүүдийг эсэргүүцэх хандлага одоо ч хүчтэй хэвээр байгаа юм. Ижил хүйстүүдийн эрхийн төлөө тэмцэгчид Москва хотод ийм парад зохиох зөвшөөрөл авахын тулд Кремлийн эрх баригчдад олон удаа хүсэлт тавьсан боловч дандаа татгалзсан хариу авдаг аж. Москва хотын дарга асан Юрий Лужков ижил хүйстнүүдийг “чөтгөрүүд” хэмээн цэрвэдэг байсан бол одоогийн мэр Сергей Собянин иймэрхүү парад Оросын сүсэг бишрэлт иргэдийн дургүйцлийг төрүүлнэ гэж үзэж татгалзжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж