Нөөцийн махыг 7 сарын 1 хүртэл худалдана

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг 7 сарын 1 хүртэл худалдана

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах борлуулахаар төлөвлөж, одоогоор найман мянга орчмыг нь борлуулаад байгаа аж. Үлдсэн дөрвөн мянган тонныг нь есөн дүүрэгт байрлах 326 гэрээт дэлгүүрээр дамжуулан ирэх долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд борлуулах юм байна.

Ихэнх дэлгүүрт хоёр хоногт нэг удаа нөөцийн махыг нийлүүлж байгаа бөгөөд хоногт дунджаар 100 гаруй тонн мах худалдаалж байгаа гэнэ. Нөөцийн махны худалдаанд үхрийн махыг 3700, хонины махыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байгаа билээ.
                            

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж