Хятад цахим хяналтыг чангатгав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Хятад цахим хяналтыг чангатгав

Хэрэглэгчдийнхээ тоогоор “Twitter”-тэй эн зэрэгцэхүйц Хятадын “Sina Weibo” сайт цахим онигоо, хошин наргиа болон эргэлзээтэй коммент тавих эрхгүй болжээ. интернэт хэрэглэгчдийн ярьж, хэлж буй зүйлсийг хянах бодлогоо улам чангатгахыг дээрээс шахаж шаардах болсон тул өнөөдрөөс эхлэн Хятадын вэб сайтууд, микро блогууд хэрэглэгчдийн комментыг шүүж, болохгүйг нь гаргахгүй байхаар болж байгаа юм байна. Уг хяналтын тогтолцооны дагуу “Weibo” хэрэглэгч бүрт 80 онооны эрх олгох бөгөөд доромжилж, гүтгэсэн коммент бичих болгонд хасагдсаар оноо 0 болоход ID хаяг хаагдах юм байна. Хятадад хэрэглэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг “Weibo” болон түүний хүчтэй өрсөлдөгч “Tencent"s QQ” мэдээллийн хамгийн том эх сурвалж аж. “Weibo” л гэхэд дангаараа 300 хэрэглэгчтэй гэдэг. Хятадын хууль тогтоогчид олон нийтийн сүлжээгээр тардаг улс төрийн онигоо, доромжилсон утга, агуулгатай, эргэлзээтэй комментууд олон нийтийн санаа бодолд хортой нөлөө үзүүлж, нийгмийн тогтвортой байдлыг үгүй хийнэ гэж үзсэн аж.  Интернэт сайт, блогтой холбоотой шинэ дүрэм журам нь нөгөө талаар Хятадын тэрс үзэлтнүүд, коммунист намын үзэл баримтлалтай харш үйл явдлуудыг битүү утгаар илэрхийлдэг интернэт хэрэглэгчдийн дунд тархсан нийтлэг үг хэллэгийг зогсоох зорилготой гэнэ. Тухайлбал, сүүлийн үед Хятадын улс  төрийн дотоодын хямралын гол эзэн болоод буй Бо Силайг интернэт хэрэглэгчид BXL гэж нэрлэж, бичих болсон аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж