Лхас хотод хоёр лам амьдаараа шатав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Лхас хотод хоёр лам амьдаараа шатав

Түвдийн нийслэл Лхас хотод Хятадын дарангуйлагч бодлогыг эсэргүүцэгч хоёр лам амьдаараа өөрсдийгөө шатаажээ. хойш жил гаруйн өмнөөс Түвдийн тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэгч Буддын шашинт лам нар зулын гол болох аргыг эсэргүүцлийн гол аргаа болгосноос хойш амиа алдсан лам нарын тоо хэдэн аравт хүрсэн ч иймэрхүү эсэргүүцлийн эрс хөдөлгөөн Түвдэд гараагүй байсан юм. Азийн чөлөөт радио станцын мэдээлснээр Лхас хот дахь жуулчдын хамгийн  ихээр сонирхон очдог, ариун Жохан сүмийн гадна өнгөрсөн ням гаригт хоёр лам өөрсдийгөө шатаасан даруйд Хятадын албаны хүмүүс тэднийг авч явсан гэнэ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч 30 гаруй лам, гэлэнмаа нар эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийгөө амьдаараа шатаасан хэрэг Хятадын автономит бүсэд гарсан аж. Гэвч Лхас хотод гарсан нь анхны тохиолдол болж байна. Түвдийн Лхас хот болон алслагдсан бөглүү суурин, тосгонд иймэрхүү эсэргүүцлийн хөдөлгөөн гарах нь маш ховор аж. Учир нь 2008 онд Лхас хотод гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарснаас хойш тус хотод цагдаагийн хатуу хяналт тогтоожээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж