Хот хоорондын автобус осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Хот хоорондын автобус осолджээ

Булган аймгийн Рашаант сумын I багийн “Бичигт хад” гэдэг газар өчигдөр “Баянхонгор-Улаанбаатар” чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн УНӨ-8849 улсын дугаартай “Истана” маркийн 24 зорчигчтой бага оврын автобус, УНО-8761 улсын дугаартай “Хюндай” маркийн хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Уг ослын улмаас бага оврын автобус дотор зорчиж явсан 51 настай эмэгтэй газар дээрээ нас баржээ. Түүнчлэн долоон зорчигч хүнд гэмтсэн учраас тэдгээр иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авчирсан байна. Харин Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт таван иргэн тархи, нугасны гэмтэлтэй хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Эдгээр таван хүний дотор гурван  настай эмэгтэй хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ. Харин бусад хөнгөвтөр гэмтэлтэй иргэд Улаанбаатар хот руу ирсэн  байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж