Cүхбаатар дүүргийн шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 15.00 цагт эхэлж, 18.00 цагт шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлбөрт Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан хэмээн мэдэгдсэн сэтгүүлч А.Баатархуягийг “бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж, нэр төр гутаасан” гэх үндэслэлээр тус дүүргийн цагдаад өгч шалгуулсан билээ. Шүүх хуралдааныг М.Алдар даргалсан байна.
С.Отгон