“Онцгой нэгэн” “Тоттенхэм”-ийг хүндэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Онцгой нэгэн” “Тоттенхэм”-ийг хүндэлж байна

Лондонд эргэн ирсэн “Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньо Нордофф Робинс буяны сангаас “Хөлбөмбөгийн домог-2011” шагнал гардан авсан байна. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Аваргуудын лигийн шөвгийн наймд “Тоттенхэм”-тэй таарсан учрааны талаар асуужээ. “Намайг Англиас явах үед “Тоттенхэм” Аваргуудын лиг битгий хэл UEFA-гийн цомын байранд ч баттай зогсож чаддаггүй баг байсан. Харин одоо тэд анхны жилдээ орсон гэхэд үнэхээр сүрдмээр байна шүү. Тэд Аваргуудын лигийн долоон удаагийн аварга “АС Милан”-ыг болон өнгөрсөн жилийн аварга “Интер”-ийг хожоод байгаа нь энэ бүхнийг батлан харуулж байна. Тоглогчид нь ч гэсэн өндөр ур чадвартай, туршлага сайтай. Би бодохдоо тэдэнтэй таарсан нь их хүнд учраа боллоо гэж бодож байгаа. Гэхдээ манай баг сүүлийн долоон жил энэ шатанд шалгараагүй байсан даваагаа давсан. Бид ч гэсэн хүчтэй байгаа. Гол нь үзэгч, фанатуудад сэтгэл ханамж өгөх. Тиймээс энэ багтай таарлаа, тэр багтай таарлаа гэж бодох хэрэгггүй. Аль аль нь сайхан тоглолт үзүүлэхийн төлөө л тоглох хэрэгтэй. Бид “Тоттенхэм”-ийг хүндэлж байна. Сайхан тулаан болох болно” хэмээжээ.

Мөн сэтгүүлчид “Английн Премьер лигийн тэргүүлэгчдийн өрсөлдөөнд ямар багууд илүү хүчтэй өрсөлдөх бол” хэмээн 2004, 2005 онд “Челси”-г удирдаж байсан түүнээс асуухад, Моуриньо “Миний харж байгаагаар Манчестер Юнайтед, Челси багуудын хооронд гол өрсөлдөөн явагдах болов уу. Олд Траффордод болох тоглолт бүхнийг шийдэх байхаа даа. Тэр тоглолтод ер нь аль хожсон нь түрүүлэх магадлал тун өндөр байгаа. Хэрэв Челси хожигдвол МанЮ ээлжит түрүүгээ авах байх” хэмээн хариулжээ.

Жозе Моуриньо ирэх сарын 5-нд Сантьяго Бернабеуд “Тоттенхэм”-ийг хүлээн авах бол 13-нд Лондон хотын Уайт Харт Лейнд зочлон ирэх болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж