Премьер лигийн “Вулверхэмптон Вандерерс” багийн менежер Мик МакКарти баг нь доош унасан ч ирэх улиралд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. МакКарти багийн эзэн Стив Морган, удирдах зөвлөлийн дарга Жэк Моукси нартай хамтран өдийг хүртэл хасагдах шатнаас гарах тулааныг хийсээр байгаа. “Вулвес” сүүлийн гуравт бичигдэж байгаа ч сүүлийн дөөрвөн тоглолтод наймхан оноо л авсан. Тэдэнд бүх тоглолтоос бүтэн оноо авах шаардлага тулгараад байна. “Багийн бүрэлдэхүүн, багийн удирдлагуудтай бүгдэдтэй нь сайн зохицож, хамтран ажилласаар ирсэн. Ирэх улиралд ч хамт байхыг хүсч байна” гэж МакКарти хэлжээ.
МакКартигаар удирдуулсан “Чононууд” энэ улиралд хангалттай сайн тоглохгүй байгаа ч лигийн шилдгүүдтэй ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсэн. Тэд “Ливерпуль”-ийг өмнөө сөхрүүлээд амжсан билээ.
Премьер лигийн энэ улиралд өрсөлдөөн ихтэй аль ч баг доош унаж магадгүй болоод байгаа. Улирал эхэлснээс хойш Рой Хожсон, Сэм Аллердайс тэргүүтэй шилдэг менежерүүд ажилгүй болсон. МакКарти ажилгүйчүүдийн эгнээнд нэмэгдэх эсэхийг улирлын төгсгөл л харуулна.
Score Studio