Тэрслүү үзэлтэн Гуанчэнийн ах сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Тэрслүү үзэлтэн Гуанчэнийн ах сураггүй болжээ

Хятадын хараагүй тэрслүү үзэлтэн  Чэнь Гуанчэнийн ах нь олон улсын дуулиан гарган АНУ-д суралцахаар дүү нь АНУ-д очсоны дараа сураггүй болсон гэж Америкийн New York Post сонинд бичжээ. Гуанчэнийн гэр бүлийн өмгөөлөгч Лю Вейго (Liu Weiguo) түүнтэй холбоо барьж чадахгүй байна гэж хэлсэн байна. Чен Гуангфу нь Гуанчэнийн том ах бөгөөд хэдхэн хоногийн өмнө гэр бүлийн хамт тосгоноос Бээжинд очихоор гарсан байв.

Гуангфуг эрх баригчид дүүгийнх нь хэргийн улмаас баривчилсан байж болох юм гэж өмгөөлөгч нь хэлсэн гэнэ.

Хараагүй хуульч Чэнь Гуанчэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ба хүчээр үр хөндөхийн эсрэг эсэргүүцэл хийж байсан юм. Түүнийг 2009 онд шоронд хорьсон байжээ. Тэр 2010 онд чөлөөлөгдсөнийхөө дараа гэрийн хорионд байгаа гэж гадаадын хэвлэлд мэдэгдэж байжээ. Тэрээр энэ жилийн дөрөвдүгээр сард гэрийн хорионоос зугтан Америкийн элчин сайдын яаманд зургаа хоног орогносон байв. Тэрээр сайн дураараа Элчингээс гарч явсан ба тавдугаар сарын 19-нд эхнэр, хоёр хүүхдийн хамт АНУ-д суралцахаар явжээ. Тэр Хятадад үлдсэн төрөл төрөгсдийнхөө хувь заяанд сэтгэл түгшиж буйгаа хэлж байлаа.

Гуанчэнийг явсны дараа тэр ахын хамт амьдарч байсан байранд нь цагдаагийнхан орж нэгжлэг хийсэн гэнэ.

Өмнө мэдээлснээр Хятадын эрх баригчид иргэдээ Элчин сайдын яаманд “тогтоогдсон журмаар биш” оруулсных нь төлөө Ууучлалт гуйхыг АНУ-аас шаарджээ. Тэд ийм үйлдлийг Хятадын дотоод хэрэгт хутгалдсан гэж үзэж байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж