Суугаа ажилтай хүмүүс бие бялдрын сорил өглөө

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Суугаа ажилтай хүмүүс бие бялдрын сорил өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг Ховд аймгийн БТСГ-аас аймгийн төвийн нийт албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас авчээ. Суугаа ажилтай хүн хөдөлгөөний хомсдолд өртөмтгий бүлэг бөгөөд жингийн илүүдлээс өгсүүлээд хөдөлгөөний дутагдалд орж, өвчлөх эх үүсвэр болдог байна. Энэхүү сорилын судалгаагаар тухайн хүний өндөр, жин, бэлхүүсний тойрог, сунгалт, суниалт, амьсгалын хэмнэл, 30 секунданд гүйх гүйлт зэргийн наад захын дасгал сорилоор бие бялдарын түвшинг тогтоосон байна. Судалгаанд төрийн болон  ТББ-ын 300 гаруй хүн хамрагдсан бөгөөд энэ сорилд хангалтгүй дүн үзүүлж байгааг БТСГ-ын мэргэжилтнүүд хэлж байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж