Мали улсад омог хоорондын мөргөлдөөн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Мали улсад омог хоорондын мөргөлдөөн болжээ

Баруун Африкийн Мали болон Буркина-Фасо улсын хилийн ойролцоо сөргөлдөгч талуудын омог хоорондын мөргөлдөөний улмаас 30 гаруй хүний амь үрэгдэж, хэдэн мянгаар тоологдох хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрээд байна. Тэндээс ирж буй мэдээллээс харвал цөөнгүй хүн амьдаараа шатжээ. Хэрэг явдал уламжлалт мал ахуй эрхэлдэг фульбе омгийнхон болон суурьшмал фермер эрхэлдэг догон овгийн хооронд дэгдсэн маргаанаас үүсчээ. Мали улсын экс Ерөнхийлөгч Амаду Тумани Туре-гийн үед догоны эзэмшлийн нутагт малаа бэлчээхийг фульбе нарт зөвшөөрсөн бөгөөд Ерөнхийлөгч өөрөө энэ омгоос гаралтай нэгэн байсан юм. Харин энэ оны гуравдугаар сард Туре-г төрийн эрхээс зайлуулсны дараа догончууд энэ шийдвэрийг эсэргүүцэн тэмцэж эхэлсэн юм.

Дашрамд дурдахад Мали улсад өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд төрийн эргэлт гарч цэргийнхэн улс орны удирдлагыг гартаа авсан билээ. Харин дөрөвдүгээр сарын дундуур төрийн эрхийг авсан цэргийн хунт ахмад Амаду Сано улс орны удирдлагыг Малийн Үндэсний хуралд /парламент/ шилжүүлсэн юм.

Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж