Гадаадад байгаа 2005 иргэн бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа 2005 иргэн бүртгүүлжээ

УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ жил анх удаа гадаадад  сурч, амьдарч байгаа иргэд санал өгөх боломжтой болж байгаа. Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн бүртгэл тавдугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2005 иргэн бүртгүүлээд байгаа аж.

Санал өгөх иргэд дипломат төлөөлөгчийн газар болон утас, интернэтээр буюу өөрийн биеэр очихгүйгээр бүртгүүлэх  боломжтой юм. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа 33 мянга орчим иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байдаг. Энэ жилийн сонгуульд санал өгөх иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай гэж заасан байгаа. Хэрэв санал өгөх иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол бүртгүүлэхээр ирэхдээ шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Гадаад амьдарч буй иргэд нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт зургадугаар сарын 10-ны өдөр санал өгөх юм. Гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжилснээр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнтэй хамтатган тоолох юм.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж