“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ

Дорноговь аймгийн ИТХ-д  сурагчдын үдийн цайнд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүний чанар ,тоо хэмжээнд  шалгалт хийх хүсэлт иргэдээс  иржээ. Үүнийг үндэслэн  аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу төрийн байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцсон таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Сайншанд сумын төвийн ерөнхий боловсролын сургуулиуд болон тэдгээрийн үдийн цайнд бүтээгдэхүүн нийлүүлж буй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар үдийн цай хөтөлбөрийг сонгон шалгаруулж буй комисс хүнс нийлүүлэгчийн үйлдвэрлэлийн орчин нөхцөл, хадгалалтын горим тоног төхөөрөмжтэй эсэхийг харгалзалгүй сонгосон, мөн сургуулийн эмч, менежерүүд  өдөр тутамд нийлүүлж буй бүтээгдэхүүнд хяналт муу тавьдаг, нийлүүлсэн бүтээгдэхүүний дээжийг 72 цаг хадгалах зааврыг  тогтмол биелүүлдэггүй, нянгийн шинжилгээг зохих хугацаанд хийлгэдэггүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ААН-ийн ажилчид нь малгай, улавч зэрэг ариун цэвэр хамгааллын хувцас хэрэглэл хэрэглэж хэвшээгүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй, сонгон шалгаруулалтад оруулж буй бүтээгдэхүүн нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр чанар стандартад нийцсэн байдаг хэдий ч хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад чанар стандартын шаардлага хангадаггүй зэрэг олон нийтлэг зөрчил илэрчээ. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргад хүнсний аюулгүй байдлын талаарх оновчтой бодлого боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр анхаарал хандуулан ажиллах тухай зөвлөмж бичгийг хүргүүлжээ. Мөн бусад байгуулллагуудад ч дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллахыг сануулсан байна.
                                                                                                                                                                                                             

                                                                                                                                      Э.Сараа                                          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж