“Камертон 2” үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

“Камертон 2” үргэлжилсээр

Монголын рок, поп урлагийн тавцанд шинэ өнгө аяс, шинэ урсгал бий болгохыг зорьж буй “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт тун өвөрмөцөөр олны хүртээл болоод байгаа билээ. Шоунд өрсөлдсөн 700 гаруй залуугаас хоёрдугаар шатанд авяьаслаг 159 оролцогч шалгарсан. Тэд Монголын 60-90 оны “хит” дуунуудыг төгөлдөр хуурын хамт өөрийн хэмнэлээр тайзнаа дуулан дахин амьдруулах амаргүй даваатай нүүр тулсан. Тухайни дууны зохиогч, дуучин нь энэ удаад хоёрдугаар шатаны шүүгчдийн бүрэлдэхүүнд суусан гээд энэ шатнаас шилдгүүд л дараагийн шатанд шалгарах ширүүхэн тулаан үргэлжилсээр. Сэтгэл хөглөж, нандин дурсамж сэргээсэн “мөнхийн” хит дуунуудыг “Камертон 2” шоуны оролцогчид хэрхэн өөрийн болгож, төгөлдөр хуурын аялгуунд хэрхэн дуулахыг ажлын өдрүүдэд үдэш бүр 21.00 цагт “Боловсрол суваг” телевиз, “Music Box” сувгаар хүлээн авч үзээрэй.

Тэргүүлэгч хөвгүүдийн хамтлаг гаргаж ирэх зорилготой “Камертон 2” шоу цаашид хэрхэн өрнөж, ямар залуус шилдгээр шалгарч, 150 сая төгрөгийн шагнал, таван жилийн продюсингийн гэрээний эзэд болох нь хэн бүхний сонирхлыг татаж буй.

“Камертон 2”  Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж