Цацраг идэвхийн алдагдал нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхийн алдагдал нэмэгджээ

Японы Фукушима Даичи АЦС дахь цацраг идэвхит бодисын алдагдал газар хөдлөлт, цунамийн үеийн алдагдлаас хэд дахин нэмэгдсэн гэнэ. Токиогийн эрчим хүчний компани TEPCO-гийн цөмийн шинжээчдийн тооцоолсноор өнгөрсөн гуравдугаар сарын 12-31 хооронд л гэхэд терабеккерель цацраг идэвхит бодис алдагдсан гэж Японы Кёодо мэдээллийн агентлаг мэдээлжээ. Энэ нь Японы Засгийн газрын атомын аюулгүй  байдлыг хамгаалах агентлагийн хэлсэн хэмжээнээс хэд дахин илүү тоо баримт аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Фукушима Даичи АЦС-ын орчим амьдарч буй хүмүүс цацраг идэвхит бодисын хорт нөлөөнд хамгийн их нэрвэгдэж буйг анхааруулсан юм. Фукушима Даичи АЦС-ын бүсэд цацраг идэвхит бодисын түвшин аюулгүй хэмжээнээс хэдийн давсан аж. Фукушимагийн ойролцоох хот суурингийн хүүхдүүдэд  шинжилгээ явуулахад бамбай булчирхай болон хорт хавдар тусах магадлал өндөр гарсан байна. Өнгөрсөн жил цацраг идэвхит бодисын бохирдол 20-50 миллизиверт буюу аж үйлдвэржсэн район дахь жирийн үеийн бохирдлоос 7-16 дахин их байхад бохирдлын цэвэрлэгээ явуулсан юм байна. Японы Засгийн газар газар хөдлөлт, цунамийн гамшиг болон цацраг идэвхит бодисын алдагдалд нөхөн олговор олгоход “TEPCO”-д нэг их наяд иений тусламж өгөхөөр зөвшөөрч, нөхөн олговрын энэ тавдугаар сарын эхээр олгож эхэлсэн байна.

 Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж